Мянга мянган yтас

2012 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Hiko

Чамтай холбох мянга мянган yтас

Чамайг намайг тээр шаах болгонд чинь нэг нэгээрээ тасардаг

Сүүлчийн yтас тасарсан хойно

Надтай холбогдох чиний мянга мянга yтас ч

Намайг барьж дийлэхгүй 

 Дэлгэрэнгүй»

Тэр бол ...

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн Hiko

Тэр бол уяхан зөөлөн 

Танхилхан хэрнээ

Тэр бол зугаацах

Тачаадам хэрнээ

Дотор нь зөгийн бал бялхаж

Гадна хатуу хуяг дуулагатай ....

(энэ нэгэн блогчны тухай.хэн бэ? таагаарай)

За тэгүүл өөр нэгнийг

Тэр айр алцгар

Булбарай хэрнээ

Тэр  хөгжилдөх

Эгдүү хүрэм золиг

Дотор нь өөх

Удахгүй хайлна

(чаддын бол таачих кккккк ) 

 Тэр бол Дива

Бүтэлгүй хэрнээ

Тэр паавдах

Паавны гүзээ суугаагүй

Дотор нь хүүхэд зан

Гадна нь аниа

(за энийг шууд таачих байхдөө) 

В конце туннеля яркий свет слепой звезды,
Подошвы на сухой листве оставят следы,
Еще под кожей бъётся пульс и надо жить,
Я больше може не вернусь, а может... я с тобой останусь.

Останусь пеплом на губах,
Останусь пламенем в глазах, 
В твоих руках дыханьем ветра...
Останусь снегом на щеке,
Останусь светом в далеке,
Я для тебя останусь - светом.

В конце туннеля яркий свет и я иду,
Иду по выженной траве, по тонкому льду.
Неплачь, я боли не боюсь, ее там нет.
Я больше може не вернусь, а может... я с тобой останусь.

Останусь пеплом на губах,
Останусь пламенем в глазах, 
В твоих руках дыханьем ветра...
Останусь снегом на щеке,
Останусь светом в далеке,
Я для тебя останусь - светом.

Светом....

Останусь пеплом на губах,
Останусь пламенем в глазах, 
В твоих руках дыханьем ветра...
Останусь снегом на щеке,
Останусь светом в далеке,
Я для тебя останусь - светом.

Юунд ч харамсахгүй амьдар

2010 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Hiko
 Дэлгэрэнгүй»

Мөрөөдлийн гол минь чи намайг аваад яваарай

2010 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Hiko

Мөрөөдлийн гол чи минь намайг хааш нь хөтлөнө вэ?

Магадгүй намайг их далайд хүргэх юм уу?

Аль эсвэл чи газар доогуур шургах юм болуу?

Мөрөөдлийн гол чи минь хаанас ирсийн юм бэ?

Манант уулын хойрмойгоос чимээгүйхэн урсаад ирэв үү

Аль эсвэл цэвэр тунглага мөнх цастын орноос хөгжилтэйхэн буугаад ирэв үү

Мөрөөдлийн гол чи минь хөгжилтэйхэн урсаарай би чамтай хамт

Миний хайрыг олоод өгөөрэй би чамаас гуйж байна

Аль эсвэл далайн хөвөөн дээр хүлээж байгаан юм болов уу?

Мөрөөдлийн гол чи минь хурдан хурдан урсаарай би үргэлж дагах болно

Миний харцыг булаах үзэсгэлнт гоо өндөр модод минь баяртай

Альгүйхэн мишээх дур булаам цэцэгс минь уучлаарай би яарч байна

Тэнд хайрт минь хүлээж байгаа юмааа .......................

(дуутай нь хамт сонсоорой)

Цасаа би хаяа бороог санаад байхын ....

Чи гэхдээ намайг уучилна тэ?

Чи бид 2 аз жаргалтай байдаг болохлээр заримдаа л сандгын

Бороо би заримдаа цасыг үгүйлээд байхын ......

Надад чи гомдохгүй тэ?

Надтай байхлээрээ чи инээмсэглэдэг болохлээр үе үехэн үгүйлдийн

Өглөө бослоо ... нойр ямар их хүрж байнаа .... гэхдээ л аз жаргалаар дүүрэн босч ирлээ .... сайхан зүүдний дараа үргэлж ингэж инээдэг шигээ инээгэд ажилруугаа явлаа ...

Хэзээ ч шантрашгүй , хэзээд мохошгүй

Хайрын хүлэг баатар би

Донжуан , хөнжилд нь хонсон бүсгүй бүрийнхээ чихэнд

Дурлал хайрын үгсийг хайр гамгүй урсагдаг байсан байхдаа

Харин би дурлалт эрчүүдийнхээ тоогоор

Хайр гамгүй зүрхэндээ тамга тавиулдаг байлаа

Гэхдээ би хэзээ ч шантрашгүй , хэзээд мохошгүй

Хайрын хүлэг баатар би 

Казаново , амталсан эмэгтэй бүрийнхээ уруул дээр нь

Каскетын хад шиг гоёмог хэрнээ өршөөлгүй байсан байхдаа

Харин надад дуралсан эрчүүдийнхээ тоогоор

Өршөөлгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг байлаа

Гэхдээ би хэзээ ч шантрашгүй , хэзээд мохошгүй

Хайрын хүлэг баатар би 

Хико , амсаж байгаагүй сайхан хайрыг 

Хэзээд хүлээх болно

Тиймээ би хэзээ ч шантрашгүй , хэзээд мохошгүй

Хайрын хүлэг баатар би 

(кkkkk арай дэндүүлцэн үү?)

Take Things Lightly

2009 оны 11-р сарын 17 Нийтэлсэн Hiko
My heart has broken 100,000 times, no one can take responsibility
I want to comfort myself, but I have no words... Дэлгэрэнгүй»

Би бол тамын Ева байна

2009 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Hiko

Би бол тамын Ева байна. Чи бол өөрөө ч мэдэхгүй , чөтгөр биеэрээ мөн

 Дэлгэрэнгүй»

Үзэсгалан ба муу муухай

2009 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Hiko

Учир нь чи тэдний нууц амрагуудаас илүү муухай зэрэмдэг би билээ. Бид бие биедээ заяагдан төржээ. Гаднах өнгөөрөө чи магас , доторхоороо би шуламс.


 Дэлгэрэнгүй»

Үзэсгэлэнт аймшигт од

2009 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Hiko

Сайхь од хөдлөн ойртож , томрон тэлж , гал улаан үсээ сэгсэлзүүлэн , асар том болсоор өөр лүү чинь ойртож явна. Ээ базарваань ! Тэр тан руу ирж явна!

 Дэлгэрэнгүй»

Хараал идсэн дур булаам муу залуу

2009 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Hiko

Түүнд хүрж болохгүй гэхдээ түнийг харж болно

Түүнийг үнсэж болохгүй харин түүнрүү инээмсэглэж болно

Түүнийг хазаж болохгүй хэрнээ  зөвхөн үнэрлэж болно

 Дэлгэрэнгүй»

Хорвоо чи ямар уужуу юм бэ

2009 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Hiko

Хорвоо чи ямар уужуу юм бэ

Хоёр залууг хайрлах зүрх надад заяажээ

Хайрын галд нэгэнтэй хамт шатаж

Халуун янагын дөлөнд нөгөөтэй нь хамт бадарч

Янжуурын утаанд дуниартаад

Янаг улаан дарсанд сонгтохдоо би дуртай

Миний дурлалыг надаас битгий аваарай

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Hiko

 Дэлгэрэнгүй»

Чамд зориулагдаагүй дурлал түүний сэтгэлд хадгалаастай

Харин түүнд чиний сэтгэл дэлгээстэй байхад

Чамаас гоёд нь нүдээ унагаж байхад нь

 Дэлгэрэнгүй»